Khulangoo.com: magazine. Beauty, Moda, Sex
©Khulangoo news

та лайк дарж бидэнтэй нэгдсэнээр манай сайтад нийтлэгдэж байгаа бүхийл мэдээлэлийг цаг алдалгүй өөрийн файсбүүк хуудаснаа хүлээн авах болно.хулангоогийн найзууд амжилтанд хүрдэг320

Залуу бүсгүйүүдийн эрүүл мэндэд зайлшгүй чухал асуудлууд.

1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай. Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэлтэй (бүр 100% итгэлтэй байгаа бол шүү дээ) л биш байгаа бол  үргэлж хамгаалалтай секс хийх хэрэгтэй. Бэлгэвч чамайг 100% хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ (хламиди загхүйтэн), мөн арьсаар дамжин халдварладаг өвчин (яр, умайн хүзүүний халдвар) тусах магадлалыг эрс бууруулж чадна.

2. Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай. Ялангуяа хламиди, загхүйтэн зэргийн үзлэгийг хийлгэж байх шаардлагатай. Учир нь БЗХӨ-ий зарим төрлүүд дөнгөж туссан үедээ гол төлөв ямар нэгэн шинж тэмдэг, зовиур үзүүлдэггүй ч эцсийн үр дагаварт нь үргүй болох ч боломж байдаг. Хэрэв чи ямар нэгэн БЗХӨ-тэй болсон тохиолдолд эрт үзүүлж эмчилгээ хийлгэн, антибиотик хэрэглэх хэрэгтэй. Тиймээс жил бүр тогтмол, мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орсныхоо дараа эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байгаарай.

3. Витамин В хэрэглэ. Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа ч өдөрт 400 мг витамин-B хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно. Энгийнээр хэлэхэд улаан буудайн үрээр хийсэн талх хангалттай идэхэд л болно гэсэн үг. Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

4. Арьсаа хамгаал. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай байгаа. Тиймээс UVA, UVB болон SPF 15 хамгаалалтай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.

5. БЗХӨ-ий шинжилгээнд тогтмол орж байх хэрэгтэй. Бас тогтмол хугацаанд эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө авч бай.

6. Холестролын хэмжээгээ тогтоож бай. Хэдийгээр зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч 20-оос дээш настай эмэгтэй та ч бас хлостерины хэмжээндээ хяналт тавих хэрэгтэй. Таван жил тутам хлостерины шинжилгээ өгөх нь зүйтэй.

7. Боломжтой л бол аль болох сайн унтаж амрах хэрэгтэй. Нойр муу байх нь жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн нойр дутуу явах нь чиний дархлааны системийн үйл ажиллагааг бууруулдаг. Өдөрт заавал долоогоос найман цаг унтаж амрах хэрэгтэй шүү.
 

Нэмсэн огноо: 2013-01-29, 18:03

Таалагдсан бол найзууддаа илгээгээрэй

Сэтгэгдэл бичих хэсэг

Total comments: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khulangoo.com хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99267006 утсаар хүлээн авна.
Нэр *:
Email:
Код *:
Хулангоо файшон
+1 like
Хулангоо Зурхай
Та өөрийн ордоо сонгоно уу :
Cурталчилгаа

Таны сурталчилгааны орон зай

Монголын сайтын холбооны гишүүн сайт. Copyright © 2013. Хулангоо.ком

Developed by uFan™

Powered by uCoz